Квитова - Плишкова нар аваргын төлөө тоглоно

Талбайн теннисний Эпиа олон улсын тэмцээн Сидней хотноо 5 дахь өдрөө үргэлжиллээ. Энэ өдөр хагас шигшээ тоглолт болж аваргын төлөө өрсөлдөх 2 тамирчны нэр тодорхой болжээ.

 

Хагас шигшээн эхний тоглолт Чехийн Каролина Плишкова болон тэмцээний 5-д эрэмбэлэгдсэн Германы Анжелик Кербер нарын хооронд болсон байна.  Плишкова өмнөх шатанд Испаний Карла Суарес Наваррог гайхалтай тоглолоор буулган авсан. Тэрээр Испанийн номер 1 тэннисчний эсрэг   15 удаа эйс буюу давуулалтаараа оноо авч шилдэг тоглолтыг гаргасан билээ. 22 настай Чех бүсгүй энэ удаа Анжелик Керберийг хожиход ердөө 55 минут зарцууллаа. Тэрээр 96 хувьтай эхний давуулалтаараа оноо авч байсан бөгөөд ердөө нэг л удаа алдсан байна.  Мөн 7 удаа эйс хийж чадсан байна. Ингэснээр Чех бүсгүй Керберийг 6-3, 6-2-оор буулган авч тэмцээний аваргын төлөө тоглохоор шалгарч үлдлээ.

 

Хагас шигшээн нөгөө тоглолт Вимблдоны 2 удаагийн аварга Петра Квитова Болгарийн Цветна Пиронкова нарын хооронд болсон байна. Энэ тоглолтонд тэмцээний чансааг тэргүүлж байгаа Квитова аваргаа хамгаалагчыг 7-5, 6-1-ээр хожжээ. Ингэснээр аваргын төлөө Чехийн Плишкова, Квитова гэсэн 2 тэннисчин тоглохоор боллоо.  Өмнө нь 2009 онд ВТА-с зохион байгуулдаг Хобарт олон улсын тэмцээнд 2 Чех теннисчин хоорондоо тоглож байсан бол 6 жилийн дараа Эпиа олон улсын тэмцээний аваргын төлөө мөн Чехийн 2 теннисчин өрсөлдөхөөр шалгарч үлдлээ.

 

Эх сурвалж: Ssport.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)