Өсвөрийн хөлбөмбөгчид улсын аваргын төлөө өрсөлдөж байна

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа өсвөрийн хөлбөмбөгчдийн УАШТ-ий хэсгийн тоглолтууд өндөрлөлөө. 
Монголын хөлбөмбөгийн холбооны Ю-13 насны өсвөрийн футзалны аварга шалгаруулах тэмцээн тэмцээн үргэлжилж байна. Өнгөрөгч пүрэв гарагт хэсгийн тоглолтууд өндөрлөлөө. Өсвөр үеийн хөлбөмбөгчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, ирээдүйн шилдэг тамирчдыг гарган ирэх зорилготой тэмцээн энэ сарын 8-ны өдөр эхэлсэн. Өсвөрийн хөлбөмбөгчдийн УАШТ-ий медалийн эзэд 1-р сарын 20-ны өдөр тодорно.

 

Тэмцээн хөвгүүд Ю-11, 13, охидын Ю-13, насны ангилалд болж байна. Тэмцээний охидын Ю-13 насны ангилалд 7, хөвгүүдийн Ю-11 насанд 19, Ю-13 насанд 25 баг өрсөлдөж байна. 

Монголын хөлбөмбөгийн холбооноос энэ оны ээлжит тэмцээнийг идэрчүүдийн улсын аварга шалгаруулах өрсөлдөөнөөр үргэлжүүлэх юм.
 

 

Эх сурвалж: Ssport.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)