Аделина Сотникова “Ододтой бүжиглэе” шоунд оролцоно
- 2015-02-02
- Спорт
- 0

Оросын телевизийн“Россия1” теле сувгийн“Ододтой бүжиглэе” шоу тун удахгүй эхлэх гэж байна. Шинэ цувралын хүндтэй оролцогчоор Олимпын аварга, уран гулгагч Аделина Сотникова тодорчээ. Тэрбээр бүжигчин Глеб Савсенкотой хамтран оролцохоор болжээ. Аделина хөлний бэртлийн улмаас спортын карьераа түр завсарласан билээ. Олимпын аварга, 18 настай бүсгүйг телевизийн шоунд оролцохыг зөвшөөрсөн нь спортод эргэн ирсний дохио болов уу гэж Оросын хэвлэлүүд бичжээ. Хойд хөршийн урлаг соёлын болон спортын алдартнууд оролцдог энэхүү шоу нэвтрүүлгийг Максим Галкин хөтлөх аж. Мөн нэвтрүүлэгт Оросын найруулагч Валерия Гай Германика оролцох юм.

Б.Сэлэнгэ

Сэтгэгдэл (1)
zochino (112.72.13.128)
Za neg mungu ugdug sonirxoltoi site olloo. http://TheWeeklyJob.com/?id=333666 Ene link ruu orood burtguuleed 25$ toi bolno. Mash amarxan Tegeed iim link avaad burtguulsen xun burees 10$ bodogdood 300$ xurxed Munguu Golomt ymu TDB-dansaar avax ym bna. Maa neg nz 450$ avsan bxiima