Хурдан морины уралдааны хуваарь гарав
- 2015-02-04
- Спорт
- 0

Үндэсний их баяр наадмын тухай хууль болон Монголын морин спорт уяачдын холбооноос ирүүлсэн саналыг үндэслэн дараах шийдвэрийг гаргасан байна. “Дүнжингарав” хаврын бүсийн уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 4-нд буюу энэ сарын 22-нд Хүй долоон худгийн Цагаан хөтөлд, хангайн бүсийн хаврын уралдааныг Сэлэнгэ аймагт, говийн бүсийнхийг Дорноговь аймагт гуравдугаар сарын 1-нд тус тус зохион байгуулна. Баруун бүсийн зуны уралдааныг Увс, зүүн бүсийнхийг Сүхбаатар, төвийн бүсийн уралдааныг Өвөрхангай, говийн бүсийнхийг Өмнөговь, хангайн бүсийн уралдааныг Булган аймагт ирэх долдугаар сарын 25-26-нд, Монголын морин спорт, уяачдын холбооны 20 жилийн ойн уралдааныг Говьсүмбэр аймагт наймдугаар сарын 8-9-нд зохион байгуулахаар болжээ.

Сэтгэгдэл (0)