Жеррард 700 дахь тоглолтондоо ялалт байгууллаа

Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний 4-р шатанд учраа таарсан Ливерпүүл - Болтон багууд хариу тоглолтоо өнгөрсөн шөнө манай цагаар хийлээ. Тэд ФА капын 4-р шатны эхний тоглолтоо хийж 0-0 ээр тэнцэж улмаар хариу тоглолт өнгөрсөн шөнө Болтоны талбай буюу Болтон Макрон цэнгэлдэхэд болсон. Энэ тоглолтыг нэгэн онцлох зүйл нь Ливерлүүлийн багийн ахлагч Стивен Жеррард улаануудын төлөө 700 дахь тоглолтондоо орсон үйл явдал билээ. Тоглолтын өмнө Ливерпүүл багийн менежер Брэндон Рожерс Стивен Жеррардыг тоглолтонд оролцохгүй байж магадгүй гэж хэлж байсан бөгөөд тэрбээр улаануудын ахлагч Болтоны эсрэг тоглолтонд оролцохоор болсон. Ингээд тоглолт Болтон Макрон цэнгэлдэхэд явагдаж Ливерпүүлийн төвийн хамгаалагч Мартин Шкртел Болтоны тоглогч Клоучыг 11 метрийн торгуулийн талбайд унагааж улмаар шүүгч алдаа үлээсэн. Болтоны довтлогч Гуджонсен 59 дэх минутанд 11 метрийн торгуул цохиж гоолдсоноор Болтон талбай дээрээ давамгайллыг бий болгоод байсан билээ. Харин 86 дахь минутанд улаануудын довтлогч Стерлинг тоглолтын тооны харьцааг тэнцүүлж 1:1 болгосон. Ингээд тоглолтын үндсэн цаг дуусч шүүгч 5 минут сунгаж шүүгчийн мэдлийн нэмэлт цагт улаануудын хагас хамгаалагч Коутиньо 90+1 минутанд нэгэн гоёмсог гоол хийж 2:1 харьцаатай Ливерпүүл Клуб Болтоныг талбай дээр нь буулгаж аваад байсан билээ. Ийнхүү улаануудын ахлагч Стивен Жеррард 700 дахь тоглолтондоо ялалт байгуулсан билээ. Өмнө нь Английн шигшээ баг болон Ливерпүүлийн хамгаалагч Жэйми Каррагер 737, Англи болон Ливерпүүлийн хагас хамгаалагч Иан Каллаган 857 нар тус тус улаануудын төлөө хүчин зүтгэсэн.

 

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү

Эх сурвалж: Ssport.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)