Л.А хотын хар дарсан зүүдүүд
- 2015-02-09
- Спорт
- 0

Блэйк Гриффин 2009 онд Лос Анжелес Клипперс багт 1-р тойргийн 1-ээр сонгогдож байсан. Гэхдээ Блэйк Гриффин Рүүкий жилдээ бэртэж тэр улиралыг бүтэн өнжөөд байсан билээ. Харин Клипперс баг мэдэгдэл гаргаж Блэйкийг ямар нэгэн халдварын төрлийн зүйл авсан бас мэс ажилбарт орох шаардлагатай гэж багийн эмч үзсэн. Мөн тэрнийг бараг 1 сар талбайд гарахгүй байж магадгүй хэмээн үзжээ. Клипперс баг буюу Док Риверс мэдэгдэхдээ:
"Бид одоо түүнгүйгээр 1 сар тоглоно гэдэг их хэцүү. Тэрний өвчинд манай багаар тогтохгүй Лос Анжелес хот тэр чигээрээ харамсаж байна. Кобигийн бэртэл бас Блэйкийг гэмтэл гээд энэ хотын хар дарсан зүүд нь болж хувираад байна"
Ийнхүү Лос Анжелес хотоос 2 тоглогч бүх оддын гараанд сонгогдоод байсан боловч 2-уулаа бэртэл гэмтлийн улмаас өнжихөөр боллоо. Коби Брайнт баруун мөрөндөө мэс ажилбарт харин Блэйк Гриффин баруун тохойндоо мэс ажилбарт орно хэмээн мэдэгдэж тэр нь Лос Анжелес хотын хувьд хар дарсан зүүд нь болж хувираад байгаа билээ. Өмнө нь Кобиг гэмтсэнээс хойш Адам Силвер нөхөн сонгох тоглогчийг Сакраменто Кингс багийн төвийн тоглогч Демаркус Казинсыг сонгоод байсан. Харин Блэйкийг мэс ажилбарт орох болсноос хойш бүх оддын тоглолтонд бас нэгэн тоглогчийг нөхөн сонгох үүрэг хариуцлага НБА-н коммисер Адам Силверт гарч ирээд байсан. Харин тэр Портленд Трэйл Блэйзерс багийн хамгаалагч Дамиан Лиллиардыг сонгосон.

Эх сурвалж: http://www.ssport.mn/p/677

Сэтгэгдэл (0)