Африкийн хөлбөмбөгийн холбооноос Мароккогийнхныг шийтгэжээ

Энэ оны Африкийн хөлбөмбөгийн цомын тэмцээнийг зохион байгуулахаас татгалзсан Мароккогийн хөлбөмбөгийн холбоог 2017, 2019 оны тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг нь хасч, 882 мянган еврогоор торгох шийдвэрийг Африкийн хөлбөмбөгийн холбооноос гаргасан байна.

 

Түүнчлэн тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөн, урьдчилсан тэмцээнд зарцуулсан зардал болох 8.05 сая еврогийн хохирлыг ч төлүүлэх нь зүйтэй хэмээн Африкийн хөлбөмбөгийн холбоо үзжээ. Марокко улс “Африкийн цом 2015”-ыг зохион байгуулахаас татгалзсан учир уг эрхийг Экваторын Гвиней улсад шилжүүлсэн билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)