М.Одгэрэл зуун буудалт даамын дэлхийн аваргад оролцоно

БНХАУ-ын Вухан хотноо ирэх тавдугаар сарын 11-24-нд зуун буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах шигшээ тэмцээн болно. Энэхүү тэмцээнд таван тивээс шалгарсан шилдэг 16 даамчин тойргийн журмаар өрсөлдөх ажээ. Манай улсаас 2014 оны улсын аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, спортын мастер М.Одгэрэл оролцох эрх авч бэлтгэлээ базааж байгаа аж. Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолборт суралцдаг тэрбээр2013 оны зуун буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 13 удаагийн аварга, Латвийн их мастер Зоя Голубеваг хожиж, дуулиан тарьж байсан билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)