Манай боксчид Унгарт илүүрхэж өчигдөр эх орондоо буулаа

Унгарын Дебрецен хотод Иштван Бочкаин нэрэмжит Олон улсын “А” зэрэглэлийн 59 дэх удаагийн тэмцээн энэ сарын 4-7-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд манай улсыг төлөөлж эрэгтэйчүүдийн шигшээ багийн 8 тамирчин хүч үзэж медалийн ургац арвинтай байлаа. Тэмцээнд 48 кг-ийн жинд оролцсон ОУХМ Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль, 52 кг-ийн жинд спортын мастер А.Нурлан хүрэл медаль, 56 кг-ийн жинд ОУХМ Э.Идэрхүү алтан медаль, 64 кг жинд ОУХМ Б.Чинзориг алт, 69 кг-ийн жинд ОУХМ Б.Түвшинбат мөн алтан медаль, 81 кг-ийн жинд С.Эрдэнэбаяр хүрэл медалийг хүртлээ. Ийнхүү манай улсын шигшээ багийн тамирчид 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл медалийн амжилтаар тэмцээнд оролцсон 20 орноос багийн дүнгээр тэргүүн байрыг эзэлж, манлайллаа. Мөн тус тэмцээний шилдэгийн шилдэг тамирчнаар Э.Идэрхүү шалгарсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.21.113.138)

    2015-02-11

    Мундаг, баяр хүргэе