Шинэ Зеланд хөлбөмбөгийн дэлхийн аваргад тивээ толгойлно
- 2015-02-13
- Спорт
- 0

Хөлбөмбөгийн дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн ирэх тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 20-нд Шинэ Зеландын долоон хотод болно. 20 дахь удаагаа зохиох гэж буй тус тэмцээнд өрсөлдөх багуудын тоглолтын хуваарь гарчээ. Тэмцээнд тив тивээс шалгарсан шилдэг 24 баг зургаан хэсэгт хуваагдан өрсөлдөх бөгөөд групптээ эхний хоёр байрыг эзлэгсэд болон гуравдугаар байр эзэлсэн зургаан багийн дөрөв нь хасагдах шатанд буюу плей-оффт өрсөлдөх эрхийг авах юм. Сугалаагаар зохион байгуулагч Шинэ Зеланд болон тивийн аварга Аргентин, Катар, Мексик, Герман, Африкийн аварга багууд хэсгээ толгойлжээ.
Б.НОМУУН

Сэтгэгдэл (0)