Дэлхийн цомд азербайжанууд түрүүллээ
- 2015-02-24
- Спорт
- 0

Ираны нийслэл Тегеран хотод сонгомол бөхийн дэлхийн цомын тэмцээн боллоо. Тэмцээнд Азербайжан Армян, Иран, ОХУ, Турк, Унгар, Герман, Швед орны баг өрсөлджээ. “А” хэсгийн тэмцээнд Ираны багийг 6:2, Германы багийг 7:1, Шведийн багийг 7:1-ээр дийлсэн Азербайжаны баг шувтаргын барилдаанд Оросын багийг 4:4 (18:17) -өөр хожиж, дэлхийн цомын тэмцээнд түрүүлжээ. Өнгөрсөн хоёр жилд Ираны баг дараалан түрүүлж байсан юм. Харин “Б” хэсэгт Оросын баг Армяны багийг 7:1, Туркийн багийг 6:2, Унгарын багийг 5:3-аар ялж хэсэгтээ тэргүүлсэн байжээ. Гуравдугаар байрын төлөөх барилдаанд Ираны баг Туркийн багийг 6:2, тавдугаар байрын төлөөх барилдаанд Унгарын баг Шведийн багийг 6:2, долдугаар байрын төлөөх барилдаанд Германы баг Армяны багийг мөн 6:2 онооны харьцаагаар буулган авчээ.
Б.СИЙЛЭН

Сэтгэгдэл (0)