Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэкивакэ цолтой барилдана

Мэргэжлийн сүмогийн Харү башё ирэх сарын 8-23-нд Осака хотноо болно. Тус тэмцээний чансааг Японы сүмо бөхийн холбоо гаргажээ. Шинэ чансаагаар “Исэгахама” дэвжээний сүмоч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ анх удаа сэкивакэ цолтой барилдахаар болжээ.

 

Мөн өөр нэгэн монгол сүмоч “Катаонами” дэвжээний Тамаваши Б.Мөнх-Оргил анх удаагаа комүсүби цолтой зодоглох аж. Өнгөрсөн тэмцээнд тааруу барилдсаны улмаас цолоо алдсан Ичиножёо А.Ичинноровын хувьд хаврын тэмцээнд маэгаширагийн барууны нэгээс босч барилдахаар болсон байна.

 

Харин 33 дахь түрүүгээ хүртсэн Хакухо М.Даваажаргал зүүн жигүүрийг манлайлан барилдана.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)