Э.Халиунболд “Marmmoth-2015” уралдааны дэд байрт шалгарлаа
- 2015-02-25
- Спорт
- 0

Олон улсын хэмжээний мастер Э.Халиунболд АНУ-д хоёр сарын хугацаанд дэлхийн хоёр удаагийн аварга Sebastian Tortelli-ын багт бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа билээ. Тэрбээр өчигдөр Лос Анжелес Каунтид зохион байгуулсан “Mammoth-2015” уралдаанд өрсөлдсөн байна. Америкийн Мотоциклын холбооноос зохион явуулсан энэхүү уралдаанд Pro 25+ ангиллын хоёрдугаар байрт олон улсын хэмжээний мастер Э.Халиунболд орсон байна. Энэхүү уралдаанд суперкроссын энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах уралдааны 250сс ангиллын эхний гараанд тэргүүлсэн, одоогоор нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт явж байгаа Jessy Nelson, ирээдүйн аварга гэгдэж буй Rookie White, Америкийн Мотоциклын холбооны “Алдарын танхим”-д нэрээ мөнхөлсөн аварга зэрэг 600 орчим тамирчин өрсөлдсөн томоохон уралдаан болсон байна.
Б.СИЙЛЭН

Сэтгэгдэл (0)