Хөлбөмбөгчдөдөө амжилт хүсье

Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчид 2018 онд ОХУ-д болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцохоор өчигдөр Зүүн Тиморыг зорилоо. Манай улсын хөлбөмбөгчид хасах хэмтэй градуст бэлтгэл сургуулилтаа хангасан бол тэмцээн болох газар +26 градус байгаа юм. Монгол хүн ямар ч орчинд хурдан дасан зохицдог учраас бэрхшээл саадыг үл ойшоон ялалтын төлөө бүх боломжоо дайчлах нь дамжиггЮй биз ээ. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Үндэсний нийслэл лиг-2014” тэмцээний аварга“Хоромхон” клубын дасгалжуулагч Азийн хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагчийн “В” зэрэглэлтэй С.Пүрэвсүх, туслах дасгалжуулагчаар Б.Ганбат, Ш.Баянжаргал нар ажиллаж байгаа юм. Шигшээ багийнханд хожигдох эрх үгүй. Учир нь тэд энэ удаад хожигдвол Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ ойрын дөрвөн жилдээ тэмцээн уралдаанд оролцох эрхгүй болно. Мөн шигшээ багийн рэйтинг хэдэн арван байраар ухрах юм. Харин манай улсын залуучуудын шигшээ багийнхан энэ сарын 21-нд Лаосыг зорино. Тэд мөн цаг агаарын эрс тэс уур амьсгалтай газарт тоглолтоо хийх учраас бэлтгэлээ эрчимтэй хангасаар байна. Монголын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар “Супер цом-2014” тэмцээний аварга “Эрчим” клубын дасгалжуулагч Азийн хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагчийн “В” зэрэглэлтэй Д.Батнасан ажиллаж байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)