А.Энхтуул“Рeople” сэтгүүлд ярилцлага өгнө

Олон улсын шатрын их мастер А.Энхтуул “Рeople” сэтгүүлд ярилцлага өгөхөөр болжээ. Тэрбээр дэлхийн аварга шатарчин, эмэгтэй шатарчдын чансааг тэргүүлж буй Хоу И Фаньтай дотно нөхөрлөдөг аж. Хоу И Фань Хятадын “Рeople” сэтгүүлийн нүүрийг чимэхээр болсон ба А.Энхтуулыг сайн найзын ёсоор ярилцлага өгөхийг хүсчээ. Их мастер А.Энхтуул хүсэлтийг хүлээн авч Бээжин дэх“Рeople” сэтгүүлд ярилцлага өгөхөөр болсон байна. Ийнхүү дэлхийд алдартай сэтгүүлд ярилцлага өгөх болсондоо А.Энхтуул баяртай буйгаа цахим хуудастаа бичжээ.

 

Х.ЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)