Ширээний теннисчид аваргуудаа тодруулна
- 2015-03-16
- Спорт
- 0

Монголын ширээний теннисний холбооноос зохион байгуулдаг насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн“Оч” клубт нээлтээ хийв. Энэ жилийн улсын аваргын тэмцээн нь ирэх дөрөвдүгээр сард Францын Парис хотноо болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сорилго болж буйгаараа онцлогтой. 49 дэх жилдээ зохион байгуулж байгаа тэмцээнд 26 байгуулагын 220 тамирчин ганцаарчилсан болон багийн төрлөөр оролцож байна. Мөн тэмцээнд түрүүлсэн шигшээ баг тамирчид Парисын зүг хүлгийн жолоо залж, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх эрхийн бичгээ авах боломж нээгдэнэ.
Л.АРИУНЦЭЦЭГ

Сэтгэгдэл (0)