Харү башёг Хакухо манлайлж байна

Мэргэжлийн сүмогийн Харү башё Осака хотноо үргэлжилж байна. Башёг одоогоор ёкозүна Хакүхо М.Даваажаргал нэг ч унаагүй ганцаараа тэргүүлж байгаа юм. Харин түүний араас ганцхан унаатай бөх байгаа нь шинэ сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аж. Тэр найм дахь өдөр озэки Кисэносатод унасан юм. Харин ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж маэгашира Ичиножёо А.Ичинноров, Гүржийн Точиношинто, Японы Тоёонишима нарт унаад байна. Японы гол найдвар болсон озэки Кисэносато, Гоэйдо, Котошёогикү нарын хувьд бүгд зургаан даваа, гурван унаатай башёг үргэлжлүүлж байна. Ичиножёо А.Ичинноров ёкозүна Харүмафүжи, озэки Кисэносато, Котошёогикү нарыг давсан юм. Өнгөрсөн сарын башёг зургаан даваа, есөн унаатайгаар өндөрлүүлж, сэкивакэ цолоо алдсан түүний хувьд энэ башёд маэгаширагийн нэгээс барилдаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)