Гүржийн Тбилисийн Гран пригээс Монголын жүдочид зургаан медальтай

Гүрж улсын нийслэл Тбилиси хотод энэ сарын 20-22-ны өдрүүдэд болсон жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох "Гранпри" тэмцээнд Монголын жүдочид амжилттай оролцож 2 алт, нэг мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ.

 

 Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох гран прид 42 орны эрэгтэй 201, эмэгтэй 144 нийт 345 жүдоч өрсөлдлөө.
Энэ тэмцээнээс эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Төмөрхүлэг АЛТАН медаль, 60 кг-д Д.Амартүвшин хүрэл медаль, 81кг Н. Дагвасүрэн хүрэл, 90кг Л. Отгонбаатар хүрэл, эмэгтэйчүүдийн 57 кг-д Д. Сумъяа АЛТАН медаль,

 

63кг Ц. Мөнхзаяа мөнгөн медаль тус тус хүртлээ. Ингэснээр Монголын тамирчид багийн дүнгээрээ эхний  2-т жагслаа. Хамтын хүч амжилт!!!

 

Эх сурвалж: Ssport.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)