О.Баянмөнх: “Mongolia open” тэмцээнээс олимпын таавар гарна
- 2015-03-24
- Спорт
- 0

Чөлөөт бөхийн уламжлалт “Mongolia open” олон улсын тэмцээн энэ сарын 28, 29-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох гэж байгаатай холбогдуулан МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнхөөс зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ удаагийн тэмцээнд хэчнээн улсын баг тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна вэ?
-“Mongolia open” тэмцээн тав дахь жилдээ болох гэж байна. АНУ, ОХУ гэх мэтчилэн 14 орны баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн. Ерөнхийдөө тэмцээнд300 орчим тамир чин оролцоно.
-Өмнөх жилүүдийнхээс ямар онцлогтой болж байна вэ?
-Энэ жилийн хувьд олим пийн өмнөх сорилго тэмцээн гэдгээрээ ихээхэн онцлогтой. Энэ удаагийн тэмцээнээс 2016 оны Риогийн олимпын таавар гарах боломжтой. Учир нь одоо бараг олимпод оролцох тамирчдын бэлтгэл жигдэрчихсэн байгаа. Өмнөх жилүүдийн тэмцээнд долоо, найман орон л оролцдог байсан бол энэ жилийн тэмцээнд 14 орон оролцож байгаа нь энэ удаагийн тэмцээний чансаа, ач холбогдол өндөртэйг илэрхийлж байна.
-Тус тэмцээнд манай улсаас оролцох тамирчид тодорсон уу?
-“Mongolia open” чансаа өндөр тэмцээн. Манай улсын хувьд чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор болсон.
-Бэлтгэлээ хэрхэн хангасан бэ?
-Манай тамирчид байнгын бэлтгэлтэй байгаа. Тэр дундаа эмэгтэй баг тамирчид маань саяхан ОХУ-д болсон Дэлхийн цомын тэмцээнд оролцоод ирсэн болохоор бэлтгэл жигдэрсэн. Түүнчлэн баг тамирчид одоо Беларусь, Казахстан, Польшийн багтай хамтар сан бэлтгэлд гарсан байгаа бол тэмцээний дараа АНУ, Польшийн багуудтай хамтарсан бэлтгэлд гарна. Чөлөөт бөх өндөр хөгжсөн эдгээр орны тамирчдаас манай тамирчид арвин туршлага хуримтлуулна гэдэгт итгэлтэй байна.
Б.УНДАРМАА

Сэтгэгдэл (2)
zochin (103.26.193.242)
Enethegt baidag. burhanii ner.
zochin (103.26.194.83)
лагшми гэж хаанахын нэр вэ?