Зинедин Зиданы хүү Лука Францын өсвөрийн хөлбөмбөгийн шигшээ багт дуудагдлаа
- 2015-03-25
- Спорт
- 0

Францын домогт хөлбөмбөгчин Зинедин Зиданы хүү Лука одоо 16 настай. Тэрээр Францын өсвөрийн хөлөмбөгийн шигшээ багт дуудагдсан байна.
Францын шигшээ багийн домогт хөлбөмбөгчин Зинедин Зиданы хүү Лука Зидан Реал Мадрид багийн хүүхдийн багт тоглодог. Тэгвэл хөлбөмбөгөөр дагнан бичдэг сэтгүүлч Андрью Жибнэй Зиданы хүү Лука Францын 17-с доош насны өсвөрийн багт дуудагдсан гэдгийг баталжээ. Түүний аав Зидан бүх цаг үеийн дэлхийн хамгийн шилдэг хагас хамгаалагчдын нэг. Харин 3 дах хүү Лука нь хаалгачын байрлалд тоглодог бөгөөд Манчестер ситигийн хүүхдийн багийг 1-0 ээр хождог тоглолтонд Лука гялалзжээ. Тэрээр ирээдүйд Францын шигшээ багийн тоглогч болно гэдэг Мэйл Онлайний сэтгүүлч Дэвид Кэйн итгэлтэй байна. Зидан 4н хүүтэй бөгөөд трансфермаркет сайтын бичсэнээ хамгийн том нь болох Энзө мөн л 12 настай Тео, 9 настай Эляз нар бүгдээрээ Реал Мадридын хүүхдийн багт харьяалалтай юм байна. Зинедин Зидан 1998 оны дэлхийн аваргад түрүүлж, 2000 оны Европын аварга болсноос гадна 1998. 2000. 2003 онуудад дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болж байсан билээ.
Э.Ерөөлтхүү
Эх сурвалж: Ssport.m

Сэтгэгдэл (0)