Дэлгэц харах, ном унших нь хараанд муугаар нөлөөлдөггүй

 

Америкийн судлаачид удаан хугацаагаар телевиз үзэх, ном унших нь хараа муудахад нөлөөлдөггүй хэмээн дүгнэжээ. Судлаачид нийт 1-8 ангийн 4500 хүүхдийг олон жилийн турш ажигласныхаа үр дүнг JAMA Ophthalmology сэтгүүлд танилцуулсан байна. Судалгааг Калифорни мужид 1989 онд эхлүүлж, 1990-ээд оны дунд үе хүртэл үргэлжлүүлж, янз бүрийн яс угсаатай хүүхдүүдийг хамруулсан аж. Охайо мужийн их сургуулийн нүдний эмгэг судлаач Карла Зэдник болон түүний хамтрагчид наймдугаар ангид орох үед хүүхдийн холын хараа (-) муудахад хүргэдэг 13 хүчин зүйл тодорхойлсон гэнэ. Үүнд эцэг эхээс өвлөсөн удамшлын нөлөө хамгийн их нөлөө үзүүлж байж. Ердийн хараатай хүүхдийн нүдний цөцгий сайн харааг хангахуйц томорч байгаад тодорхой насанд өсөлт нь зогсдог гэнэ. Харин миопид өртөмтгий тохиолдолд нүдний цэцгий зууван хэлбэртэй болдог аж. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд алсын хараа сайн байдаг тул үзлэг хийж ийм хандлагыг нь олж тогтооход хялбар гэнэ. Харин ийм шинж тэмдэг илрээгүй болон гэрлийн хугарлын гаж байдлыг 13-14 настайд нь тодорхойлоход хамгийн хялбар болохыг судлаачид өгүүлсэн байна.

 

Д.МӨНХБОЛД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)