Формулагийн эргэн тойронд

Торо Россо багийн техникийн албаны захирал Жеймс Кей Францын Реног “том алхам” хийлээ хэмээн ярьжээ. Францын автомашин үйлдвэрлэгч Рено нь Формула 1-д уралдаж буй Торо Россо болон Ред Булл багуудын хөдөлгүүрийг нийлүүлдэг. 
Энэ оны нээлтийн гараа болох Австарлийн Гранприд Реногийн хөдөлгүүртэй Ред булл 7 болон 13-р байранд, Торо Россо багт 8 болон 12-р байранд орсон. Харин Малайзын Граприд Феррари, Мерседес багийн дараа орсон. Реногийн хөдөлгүүртэй Ред Буллын хоёр нисгэгч Д.Рикардо 4, Д.Кяат 5-р байранд, Торо Россогийн М.Верстаппен 6-р байранд орсон. Мөн Торо Россогийн М.Верстаппен Формула 1 дэх хамгийн залуу онооны босгыг давсан тамирчин болсон. Энэ нь Рено хэрхэн хөдөлгүүрээ сайжруулсныг харуулж байна. 
Ред Булл багийн эзэн Кристиан Хорнер “Австралийн Гранприд хөдөлгүүрийн бүтэлгүйтлийн дараа Рено жоохон замбараагүй байсан” хэмээн ярьжээ. Гэхдээ улирлын эхний хоёр гарааны дараах байдлаар харвал Австралийн гарааны дараа Рено хөдөлгүүрээ сайжруулсан байна. Тэгвэл Торо Россо багийн техникийн албаны дарга Жеймс Кей АВТОСПОРТ-д “Рено Мелбурны гараанаас хойш маш том алхам хийсэн” хэмээн хэлжээ. Тэрээр цааш нь Мелбурн дахь асуудал нь бидэнд ч мөн нөлөөлсөн гэжээ. Мөн тэрээр энэ одоо ч төгс биш байна. Гэхдээ анхны уралдаанаас хойш илүү сайжирсан. Феррари урагшилж байна мөн Мерседес хүчтэй байгаа учраас бид илүү ажиллах хэрэгтэй хэмээн ярьжээ. Тэрээр төгсгөлд нь миний бодлоор Мелбурн дахь хүнд долоо хоногийн дараа Рено маш үр дүнтэй урагшилж байна хэмээн ярьжээ.

 

Б.Санчир

Ssport.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)