Супер цуврал, супер ривал, супер тоглолт, супер эргэн ирэлт....
- 2015-04-08
- Спорт
- 0
Бүх зүйл нь төгс гайхамшигтай цуврал өндөрлөлөө. Цувралын 7 дахь тоглолтонд 3:2 оор хожиж 4:3 аар СКА чууд гайхалтай итгэмээргүй эргэн ирэлт хийж Гагарины цомын финалд үлдлээ. ЦСКА багийн хувьд уналтанд хэдэн жил байсны эцэст энэ жил улиралын туршид тасархай амжилт үзүүлж байсан ч плейоффын хагас шигшээд ийнхүү аз дутаж хожигдлоо. СКА багийн дасгалжуулагч Быковын дасгалжуулагчийн агуу ухаан, Ковалчукын багтаа лидер байх, залуу ирээдүй болсон тоглогч нарын авьяас гээд энэ баг ЦУЛ болж чадсан нь плейоффт харагдлаа.
Тэд түүх бүтээлээ. СКА баг түүхэндээ анх удаа Бүсийн аварга болж Гагарины цомын төлөө финалдаж байгаа бол КХЛ д 3-0 ээс эргэж ирсэн АНХНЫ баг болж байна.
Ийнхүү Санк-Петербургийн Армийн СКА клуб 2014-15 оны Гагарины цомын төлөө Казанийн Ак Барс багтай финалд үлдэж байна.
Финалын тоглолтууд Россия 2 сувгаар 4 сарын 11 ээс эхлэн явагдана
Ice Hockey Fans-Mongolia

Сэтгэгдэл (0)