Т.Санчир Филиппинийг зорив

Сагсан бөмбөгийн шигшээ багийн довтлогч, олон улсын хэмжээний мастер Т.Санчир өчигдөр Филиппин улсыг зорилоо. Тэрбээр Азидаа шилдэгт тооцогддог Филиппин улсын лиг буюу PBA-ийн хамгийн нэр хүндтэй “Barangay Ginebra San Miguel” багт тоглохоор явж байгаа юм. Т.Санчир Инчеоны Азийн наадамд амжилттай оролцож, үнэ цэнэтэй тоглогч болж байв. Түүнийг “Хасын хүлэгүүд” багийн дасгалжуулагч О.Баярцогт болон багийн хамт олон нь гаргаж өгсөн байна. Мөн тэрбээр хилийн дээс алхахаас өмнө “Хасын хүлэгүүд”-ийн эмэгтэй баг тамирчидтай уулзаж, амжилт хүсчээ.

 

Б.НОМУУН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.55.191.76)

    2015-04-09

    bayar khyrgei. Nogoo Yapon yavakh ni yaasan be?