Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн эхлэв
- 2015-04-13
- Спорт
- 0
Нийслэлийн биеийн тамир, спортын газраас цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн АШТ өнөөдөр эхэллээ. Тэмцээнд 21 цэцэрлэгийн 630 хүүхэд оролцож байна. Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн АШТ өнөөдөр эхэллээ. Энэ тэмцээн нь бага насны хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэх суурь болж өгдөг. Мөн тэмцээнээр дамжуулан хүүхэд багачууд багаар ажиллах чадвартай болж эрүүл чийрэг болж төлөвшдөг гэлээ. Сургуулийн өмнөх насны буюу цэцэрлэгийн хүүхдүүд уран хөдөлгөөнт гимнастикаар дамжуулан аливаа зүйлд анхаарлаа төвлөрүүлж удаан тогтвортой байх, багаар ажиллаж сурахаас гадна тэсвэр тэвчээр, хатуужлыг үүгээр дамжуулан олгодог төлөвшүүлдэг ач холбогдолттой гэж зохион байгуулагчид хэллээ. Уран хөдөлгөөнт гимнастикийн АШТ-д нийслэлийн 70 гаруй цэцэрлэгээс шалгарсан 21 цэцэрлэгийн 630 хүүхэд оролцож байна. Тэмцээнд Улаанбаатар хотын төмөр замыг дагасан зарим сумын цэцэрлэгээс шалгарсан тамирчид ирж оролцлоо. Тухайлбал нийслэлийн төмөр замын урд шугам замын цэцэрлэгээс шалгаран Дорноговь аймгийн Зам-Үүд сумын “Алтан харгана” цэцэрлэгийн багачууд иржээ. Тэмцээний нээлтийн үеэр заавал хийх дасгалыг хүүхэд багачууд хийж сонирхууллаа. Заавл хийх дасгалыг нэгэн зэрэг 3000 хүүхэд хийж гүйцэтгэх боломжтой гэсэн судалгааг НБТСГ-аас гаргажээ. Тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр нийслэлийн 157-р цэцэрлэгийн багш Эрдэнэчимэг, Мөнхдэлгэр нарыг МҮОХ-ны “Олимпийн алдар” одонгоор шагналаа.

Сэтгэгдэл (1)
(202.126.89.147)
зөв шүүж байвал зүгээр байна. сүүлийн үед хүүхдийн тэмцээн мөнгө олох хэрэгсэл болж байгаад харамсаж байна.