Г.Өсөхбаяр Костюшкогийн оргилыг эзэллээ
- 2015-04-29
- Спорт
- 0

Австрали тивийн Костюшко оргилыг эзлэхээр зорьсон Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр авиралтаа ам жилттай дуусгажээ. Тэрбээр энэ сарын 16-нд Австралийг зорьж, 19-нд тус тивийн ноён оргил болох Костюшко уулын оргилд гарсан байна. Түүнтэй Австралийн Сидней хотод ажиллаж, амьдарч байгаа залуусын төлөөлөл авирчээ. Костюшко нь далайн түвшнээс дээш 2228 метрийн өндөрт байрладаг юм. “Seven summit” буюу дэлхийн долоон ноён оргилыг эзлэх зорилтын хүрээнд гавьяатад одоо Антарктидийн Винсон Массиф, Өмнөд Америкийн Аконкагуагийн оргилд гарах л үлдлээ.
Б.СИЙЛЭН

Сэтгэгдэл (1)
(103.26.193.215)
Эверистийн хажууд бараг довон дээр гараад иржээ.