Чөлөөтийн тамирчид маргааш эх орондоо ирнэ
- 2015-05-07
- Спорт
- 0
Катарын Доха хотод бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлсэн. Тус тэмцээний 74, 97, 125 кг-ын жингийн тамирчид болох Д.Гомбодорж, Д.Хүдэрбулга, Н.Золбоо нар визаны зөрчлийн улмаас Катарын хил давж чадаагүй учир гурван тамирчны оронд Дохад тамирчдаа дасгалжуулахаар очсон багш нар барилдаж байгаа. Тамирчид Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөр Катарын Доха хотыг зорьж яваад, Эмиратаас цааш нисч чадалгүй, Дубайн онгоцны буудалд саатуулагдсан юм. Шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, 74 кг-ын тамирчин Д.Гомбодорж, 97 кг-ын тамирчин Д.Хүдэрбулга, 125 кг-ын тамирчин Н.Золбоо нарыг тавдугаар сарын 4-ний даваа гаригт Катарын виз зөрчилтэй хэмээн хил нэвтрүүлээгүй ажээ. Тамирчид, болон дасгалжуулагчид Дубайн онгоцны буудалд саатуулагдаж байгаад маргааш эх орондоо ирэхээр болж байна. Харин энэ талаар МЧБХ-ноос тодруулах гэсэн боловч ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Ирэх долоо хоногт МЧБХ-ноос албан ёсоор мэдээлэл хийнэ гэв.
А.Алт
Эх сурвалж: Ssport.mn

Сэтгэгдэл (0)