Эрүүл мэндийн салбарт 19.4 тэрбум төгрөг зайлшгүй шаардлагатай
- 2015-05-08
- Эрүүл мэнд
- 0

Эрүүл мэндийн салбарын төсвийг танаснаар манай улс өвчтөнүүддээ шаардлагатай эм тариаг авч дийлэхгүй, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар4.5 тэрбум төгрөгийн өрөнд орчихоод байгаа. Энэ нь Эрүүл мэндийн салбарын багц дахь эмийн төсвийг танасантай холбоотой аж. Хэрэв төсвийн тодотгол хийхгүй бол эмнэлгүүд ирэх зургадугаар сараас өвчтөндөө эм, тариагүйгээр үйлчлэхэд хүрэх нь. Энэ асуудлаар Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа болон нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат нартай ярилцлаа.
Д.Атармаа: Одоогийн байдлаар 4.5 тэрбум төгрөгийн өртэй байгаа
-Эрүүл мэндийн салбарт энэ онд хэчнээн төгрөг төсөвлөх ёстой байв?
-Эрүүл мэндийн салбарын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгслийн төсөв мөнгийг танаж баталсантай холбоотой асуудал сүүлийн үед үүсээд байна. 2015 онд эмнэлэг эрүүл мэндийн байгууллагын хэрэгцээт хөрөнгийг 94.6 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн. Үүнийг Сангийн яам хянахдаа 83.4 тэрбум болгож, Засгийн газраас 60 тэрбумыг баталсан. Тэгэхээр хэрэгцээнээсээ 40, хянагдсан төсвөөсөө 23.6, өнгөрсөн оны эмийн төсвөөс найман тэрбумаар бага төсөв батлагдсан. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Монгол Улсын эрүүл мэндийн салбарынхан 60 тэрбум төгрөгт багтаагаад эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн асуудлыг шийдээд явж байна. Эрүүл мэндийн салбарын эмийн төсөвт нэг удаагийн эмнэлгийн хэрэгсэл болох дуслын систем, нэг удаагийн тариур, бээлий маск зэргээс эхлэн бүхий л зүйл ордог. Тиймээс байгаа хэмжээндээ зохицуулж бид бүхэн үйл ажиллагаагаа явуулахаас өөр аргагүй. Хэдийгээр бид боломжийнхоо хэрээр зохицуулавч эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн тоо улам өсч, эмнэлгийн хэрэгсэл дутагдаж, өр тавихаас өөр аргагүйд хүрсэн. Дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар 4.5 тэрбум төгрөгийн өр үүссэн байна. Энэ өр өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Эмийг ихэвчлэн импортоор оруулж ирээд, ам.доллараар үнэлж авдаг. Эдийн засгийн хямралтай үед эмнэлгийн хэрэгслийн үнэ өссөн нь нэг талаас эрүүл мэндийн салбарт тулгарч буй бас нэгэн дарамт юм.
-Энэ байдлаас гарахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Бид засгийн газарт “Төсвийн тодотгол хийвэл эмийн төсөвт анхаарч өгнө үү” гэдэг саналаа явуулаад, нэн түрүүнд шаардлагатай байгаа зүйлийнхээ төсөв тооцоог гаргаж өгсөн. Үүнд, хав дартай хүмүүсийн химийн эмчилгээ, хавд рын мэс заслын хэрэгслийн зардалд 2.8, үнийн өсөлт, инфляцтай холбоотой эмийн асуудалд 1.5, өргөтгөл, шинэ барилга ашиг лалтад орж орны тоо нэмэгдсэнтэй холбоотой эмийн зардалд 1.5 тэрбум төгрөг нэмэлтээр, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын зардалд 1.1, бөөрны гемодиализийн аппарат 56 байсан дээр 2014 онд 34 аппарат шинээр нэмэгдэж зардал 57 хувь өссөнөөр эм, эмнэлгийн хэрэгслийн зардал 4.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарсан. Мөн “Глобал” сангийн санхүүжилтээр ДОХ, сүрь еэгийн эмийг хангах төслийн хугацаа дуусч байгаа учраас бэлгийн замын өвчний тусламж үйлчилгээнд шаардагдах 1.9 тэрбум төгрөг гээд нийт 19.4 тэрбум төгрөг зайлшгүй шаард лагатай байгаа юм. Засгийн газраас тодорхой хэм жээнд дэмжиж ажиллах байх гэж найдаж байна.
-Одоогоор танай салбарт нэн түрүүнд шийдвэрлэвэл зохих ямар асуудал байна вэ?
-Эмнэлэг бүр өөрийн нөөцтэй. Нийгмийн хэрэгцээ, өвчний гаралтаас шалтгаалан тухайн эмнэлэг нөөцөө бүрдүүлдэг. Энэ сард ямар өвчин зонхилох төлөвтэй байна гэдгээс шалтгаалан дотооддоо зохицуулдаг гэсэн үг. Эмийн төсөвт тулгарч буй нэг асуудал гэнэт гарч ирсэн нь халдварт өвчин юм. Үүний нэг жишээ бол улаанбурхан. Энэ өвчин нь2001 оноос манайд дэгдэлт байдлаар гараагүй, 2009 оноос өвчний шинж тэмдэг бүртгэгдээгүй байсан. Улаанбурханы нэмэлт вакцин энэ долоо хоногт ирнэ. Халдвар гарсан голомтод нөөцийн вакцинаа хийгээд явж байгаа. Тиймээс вакцин тасарсан асуудал байхгүй. Хэрэв улсын эдийн засгийн боломж бололцоо байгаад өнгөрсөн онд нэмэлт вакцинжуулалт буюу урьдчилан сэргийлэх зорилгоор арга хэмжээг авсан бол улаанбурханы дэгдэлт гарахгүй байх магадлалтай байсан. Гэхдээ хил хязгааргүй, хэзээ, хаана гарах нь тодорхойгүй байдаг учраас энэ өвчнөөс сэргийлэхэд амаргүй.
-Сүүлийн үед малын халдварт болон гоц халдварт өвчин ихэссэнээр тухайн голомтод буй ард иргэд халдварт өртөх эрсдэл өндөр байгааг МХЕГ-аас мэдээлсэн. Энэ тал дээр танайх ямар арга хэмжээ авч байна вэ?
-Яамны шуурхай мэдээллийн төвөөс долоо хоног тутам малын гаралтай халдварт өвчин ихэсч байгаатай холбоотой холбогдох байгууллага, иргэдэд анхаарал, сэрэмжлүүлэг хүргэдэг. Он гарсаар боомоор гурван хүн өвчилсөн. Энэ хүрээнд эмнэлэг зохион байгуулалтын арга хэмжээ авсан. Одоогийн байдлаар эдгээр хүний биеийн байдал сайн, эмчилгээгээ хийлгэж байгаа. Ер нь иргэдийн мэдлэг, боловсрол дутмаг нөгөө талаас холбогдох байгууллагын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ муу байгаагаас энэ өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байгаа юм. Энд салбар хоорондын хамтын үйл ажиллагаа маш чухал. Манайх хүндээ л гол анхаарлаа хандуулна.
Ш.Энхбат: Ирэх сараас эм, тариагүйгээр үйлчлэх болж байна
-Та өмнө нь “Эрүүл мэндийн салбарын төсвийг танаснаар өвчтөнийг эм тариагүйгээр эмчлэх болоод байна” гэж байсан. Яг одоогоор танай салбар ямар байдалтай байна вэ?
-Энэ жилийн эмийн төсөв улсын хэмжээнд маш тааруухан байгаа. Яагаад гэвэл энэ оны эрүүл мэндийн салбарын төсвийг хасахгүй гэж байсан боловч яг батлахдаа таначихсан. Эмнэлгүүд эм, тариа нийлүүлдэг компаниудаас зээлээр эм авч байна. Өрөндөө ч баригдаж гүйцлээ. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмийн төсвийг 30 хувиар танасан. Дээр нь төсөвлөхдөө нэг ам.долларыг 1500 төгрөг байхаар тооцсон. Гэтэл одоо ам.долларын ханш хэдэн төгрөгтэй тэнцэж байгааг хар л даа. Ханшийн зөрүүнээс өвчтөнд өгөх дөрвөн ширхэг эмийн нэг нь байхгүй болж байна гэсэн үг. Төсвийг 30 хувь танахаар гурван ширхэг эмийн нэг нь бас л байхгүй болно. Өнгөрсөн онтой энэ жилийг харьцуулахад эмийн төсвийн 50 хувь нь байхгүй болчихсон. Тал нь байхгүй болно гэдэг олон сөрөг асуудлыг араасаа дагуулах нь тодорхой. Эрүүл мэндийн байгууллагууд жилийн турш иргэдэд үйлчилж, эмчилгээ хийдэг. Энэ жилийн хувьд зургаан сард нь эм тариатай өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Харин үлдэх саруудад нь эмч нар өвчтөнд ямар ч эм, тариагүй эмчилгээ хийх болчихоод байгаа юм. Тэгэхээр эмнэлэгт хүн хэвтэхгүй. Эсвэл өвчтөн өөрөө эм тариагаа худалдаж авахаас өөр ямар ч гарцгүй болж байна. Үүнийг өмнө нь ч хэлсэн шүү дээ. Нийслэлд хүн амын тал нь шахуу оршин суудаг. Яг эрүүл мэндийн салбарын төсвийг танахад надаас өөр санаа зовж дуугарсан хүн нэг ч байгаагүй. Өмнөх сайд удирдлагууд эрүүл мэндийн салбарынхаа төлөө зүрх сэтгэлээ гаргаж, санал бодлоо хуваалцаж ажиллаагүй гэж хэлэхэд болно.
-Жил бүрийн дөрөвдүгээр сард эмийн тендерийг зарладаг. Одоогийн байдлаар тендер зарлагдаж дуусаагүй байгаа гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Тендерийг зарлаж дуусаагүй байгаа. Ерөнхийдөө энэ сард дуусах байх. Бид эмийг өнгөрсөн оны үнээр төсөвлөсөн юм. Гэтэл энэ хугацаанд эмийн үнэ нэмэгд чихсэн. Тиймээс бидний авах эмийн тоо багасч, эм ханган нийлүүлэх байгууллага бүтээгдэхүүнээ нийлүүлэхээ ч болилоо. Энэ онд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагаас 32 багцаар эмийн тендер зарлахад 14 багцад нь л үнийн дүн хүрсэн. Үлдсэн 18 багцад аль ч компани ийм үнээр ний лүүлэхгүй гээд татгалзсан. Ирэх долоо хоногт 18 багцын тендер зарлаад аль болох богино хугацаанд компаниудтай гэрээ байгуу-лахаар төлөвлөсөн. Гадаадад эмийн үнэ байнга нэмэгддэг. Яагаад гэвэл шинэ эм ихээр гардаг. Эм их гарч байна гэдэг нь тухайн эмийг хийх эрдэм шинжилгээний ажлын өртөг нь түүндээ шингэдэг гэсэн үг юм.
-Иргэд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх биш эм, тариагүйн улмаас улам дордоод гарах боллоо гэж ярилцах юм?
-Бүх эмийг өөрсдөө авч ир гэж иргэдэд хэлээгүй. Мэдээж энэ хүнд нөхцөлд, эм нь хангаг дахгүй байгаа учраас эмнэлгүүд яах ч аргагүй эмээ гаднаас авахыг зөвлөж байгаа байх. Үүнд эмч төдийгүй эмчлүүлж буй хүн ч гэсэн өөр төө анхаарал тавиад болж өгвөл эмээ аваад эмчлүүлэхээс өөр аргагүйд хүрлээ.
-Нэн түрүүнд авах шаардлагатай ямар эм, тариа байна вэ?
-Дүүргийн эмнэлгүүдийн хувьд нэн яаралтай авах эм тарианы хэрэгцээ харь цангуй бага байна. Гурав дахь шатлалын эмнэ лэг ялангуяа эрхтэн шилжүүлэн суул гасны дараах эмчилгээнд хэрэглэгдэх зүй лийн нөөц үндсэндээ дууссан. Ходоод, даралт, ханиад, толгойн зэрэг эмийг зээлээр л авч болгож байна. Бидний зүгээс эм ханган нийлүүлдэг байгууллагуудаасаа эдийн засаг хямралтай дээрээс нь төсвөө тануулсан энэ хүнд нөхцөлд аль болох бага үнээр, ашиг, орлогоо харгалзан үзэж хамтарч ажиллахыг л хүсч байна.
-Манай улс эм тариа, эмнэлгийн тоног төхөөрөмжийг хаанаас оруулж ирдэг вэ?
-Дийлэнхийг нь Орос, Хятад улсаас оруулж ирдэг. Манай улсад зайлшгүй шаардлагатай 300 гаруй эм бий. Эрүүл мэнд, спортын яам шаардлагатай эмийг хүртэл бүрэн гүй цэд бүртгэж чадаагүй. Бүртгэж чадаагүй уч раас хяналт тавих ямар ч механизм байхгүй.
Ц.Заяа

Сэтгэгдэл (2)
Зочин (124.158.104.25)
Дүүргийн эрүүл мэндийн төвүүд цалингаа тавьж чадахгүйд хүрч байна Аргаа ядахдаа орон тоогоо цөөлөхөд хүрч байна. Хүн амын өсөлтийг гүйцэхгүй орон тоог улам танах хэрэг гарч байна. Иргэд үзүүлэх гэж бөөн уур бухимдал, ажилчидийг доромжлох нь улам үаарч байна. Монгол орон төр засаггүй мэт байна даа
зочин (103.26.195.85)
Энэ Энхбат тэтгэвэртээ гараагүй юм уу, өмнөх даргаа тэтгэвэрийн нас болсон гээд гаргаа биз дээ, хууль адилхан үйлчлэх ёстой байх аа