Хаврын хуурайшилттай байгаа учраас ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
- 2 цаг 20 мин
- Нийгэм
- 0

Хаврын хуурайшилттай байгаа учраас ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна. Дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар хуурайшилттай байгаа аймгуудын мэдээллийг хүргэж байна.
Нэн их хуурайшилттай: Өмнөговь, Сүхбаатар, Дорноговийн ихэнх нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байна.
Их хуурайшилттай: Дархан, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дорнодын ихэнх нутаг, Завханы өмнөд, Баян-Өлгий, Увс, Төв аймгийн баруун, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, хойд хэсэг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Хэнтийн зарим газраар хуурайшилт их байна.
Дунд зэргийн хуурайшилттай: Хөвсгөлийн баруун, Завханы хойд, Төв аймгийн зүүн, Архангайн өмнөд, Төв аймгийн зүүн хэсэг, Булган, Хэнтийн зарим газраар хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.
Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл (0)