Ширээний теннисний тэмцээний шилдгүүд тодорлоо

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын дунд “УИХ-ын цом-2015” шилжин явах цомын төлөөх урлаг, спортын наадам зохион байгуулагдаж байна. Өнөөдөр /2015.05.09/ хөл бөмбөг, ширээний теннисний төрлөөр эхэлсэн юм.

 

 

Ширээний теннисний тэмцээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Авилгатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл зэрэг 9 байгууллагын 18 баг тамирчид өрсөлдөв.

 

 

Улсын Их Хурлын Тамгын газрыг төлөөлөж Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Дашдорж, Эдийн засгийн байнгын хорооны зөвлөх С.Энхцэцэг нар оролцсон юм. Ширээний теннисний тэмцээнд байгууллагын нийлбэр дүнгээр Монгол банк 1-р байр, Үндэсний аудитын газар 2-р байр, Улсын Их Хурлын Тамгын газар 3-р байрыг тус тус эзэлжээ.

 

 

Жил бүр 7 төрлөөр Монгол Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын дунд тэмцээнийг зохион байгуулсаар ирсэн. Энэ удаагийн тэмцээнийг Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар зохион байгуулж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)