О.Гүндэгмаа “Дэлхийн цом”-д тэргүүлэв
- 2015-05-15
- Спорт
- 0

Буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээн АНУ-ын Форт Бенин хотод эхэллээ. 2016 олим пын эрх олгох энэхүү тэм-цээнд 76 улсын 600 мэргэн бууч өрсөлдөж байна. Манай улсаас Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, олон улсын хэмжээний мастер Ч.Нарантуяа, Ц.Мөнхзул нарын 11 тамирчин тэмцээнд оролцож буй. Тэм цээний 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд О.Гүндэгмаа түрүүлж, Болгарын Бонева Антонита, дэлхийн авар-га Зиан Жинжин нар удаалжээ. О.Гүндэгмаа, Зиан Жин жин нар олимпын эрхээ авсан учир Болгарын Бонева Антонита, дөрөвдүгээр байрт орсон Францын мэргэн буучид Бразилийг зорих эрх авсан байна. Германы иргэн Д.Мөнхбаяр найм, олон улсын хэмжээний мастер Т.Баярцэцэг 15, Ц.Мөнхзул 31 дүгээр байрт оржээ.
Б.СИЙЛЭН

Сэтгэгдэл (0)