Азийн АШТ монголчуудад ээлтэй байна

 

Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Кувейтэд энэ сарын 13-нд эхэлсэн. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа нараар удирдуулсан манай жүдочдод Кувейтийн татами ээлтэй байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд зодоглосон М.Уранцэцэг шигшээд шалгарсан ч Японы бөхөд дийлдсэнээр мөнгөн медаль хүртэн медалийн салхийг хагалсан. Лондоны олимпод шагналт тавдугаар байрт шалгарч байсан Ц.Мөнхзаяа эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдан Ази тивийн аварга боллоо. Харин 52 кг-д барилдсан М.Бундмаа Японы бөхтэй аваргын төлөө барилдсан ч ялагджээ. Тэрбээр Азийн аварга шалгаруулах тэмцээнээс тав дахь мөнгөн медалиа хүртэж буй. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Г.Хэрлэн барилдсан ч медальд хүрч чадсангүй. Эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Төмөрхүлэг барилдаж хүрэл медаль хүртэв. Тэрбээр хүрэл медалийн төлөө алдарт Собировыг ялснаар медаль авах болзлоо хангасан. Ингэснээр тэрбээр тивийн авар гаас алт, мөнгө, хүрэл медаль зүүж байна. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Одбаяр барилдаж, хүрэл медаль хүртсэн. Тэмцээн өнөөдөр багийн барилдаанаар үргэлжилнэ.

 

Б.СИЙЛЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)