О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртлээ
- 2015-05-20
- Спорт
- 0

Риогийн олимпын эрх олгох буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээний хийн гар бууны 10 метрийн дасгалд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа цэц сорилоо. Тэрбээр 384 оноогоор финалд шалгарсан байна. Энэ дасгалд 91 бууч өрсөлдсөнөөс Болгарын Бонева Антонита түрүүлж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртжээ. Харин Грекийн тамирчин Анна Коракаки хүрэл медаль хүртсэн байна. Мөн энэхүү дасгалд цэц сорьсон ОУХМ Т.Баярцэцэг 383 оноогоор 13 дугаар байрт шалгарчээ.

Сэтгэгдэл (0)