О.Гүндэгмаа дэлхийн чансааг тэргүүлжээ
- 2015-05-26
- Спорт
- 0
АНУ-д болсон дэлхийн цомын тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 25 метрийн спорт гар бууны дасгалд дэлхийн чансааг тэргүүлжээ. Мөн хэдхэн хоногийн өмнө “Рио 2016” олимпын эрхээ авсан олон улсын хэмжээний мастер Г.Нандинзаяа чансааны 14 дүгээр байрт бичигдсэн байна. Дэлхийн чансааг сард нэг удаа танилцуулдаг бөгөөд олимп, дэлхийн аварга, дэлхийн цом, тивийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн амжилтад нь оноо өгч тооцдог юм.
Сэтгэгдэл (0)