Какүрюү Нагоя башёд барилдахаа амлажээ
- 2015-06-02
- Спорт
- 0

-Какүрюү аав болж, Нагоя башёд барилдахаа амлажээ-
Мэргэжлийн сумогийн 71 дэх ёкозүна Какурюү М.Ананд сүүлийн хоёр сарын башёд зүүн мөрний гэмтлийн улмаас барилдаагүй билээ. Гэмтлээ бүрэн эдгээж байж бүрэн хүчээрээ барилдахыг хүссэн Какурю М.Анандыг Мэргэжлийн сумогийн холбоо ч шахалгүйгээр гэмтлээ бүрэн эдгээх нь зөв гэж үзсэн юм.
[kakuryu]
Тэгвэл Какурюү М.Анандын гэмтэл бүрэн эдгэх шатандаа орсон тул ирэх долдугаар сарын Нагоя башёд барилдана гэдгээ амласан байна. Тэрбээр ёкозүна цолтой бөхийн ёсоор түрүүлэхийн төлөө барилдана гэжээ. Мөн дашрамд сонирхуулахад, хэдэн хоногийн өмнө буюу тавдугаар сарын 29-нд Какурюү М.Анандын эхнэр Д.Мөнхзаяа амаржиж, охин төрүүлжээ. Ийнхүү залуу гэр бүл анхны хүүхдээ өлгийдөн аваад аз жаргалтай байгаа гэнэ.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: http://horom.mn

Сэтгэгдэл (4)
(203.194.114.120)
Баяр хүргэе
zochin (103.26.194.211)
bayar xvrgii.mongoliin vrs mash olon boltygai.
tsogoo (103.10.23.71)
bayar hurgei
unshigch (178.192.235.38)
saihan hos baina. ta buhend az jargal, amjilt husie