О.Орхонтуул: Пауэрлифтинг бол тэсвэр хатуужлын спорт

 

Швед улсад болсон пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл медаль хүртсэн О.Орхонтуултай цөөн хором ярилцлаа.

 

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Өрсөлдөгчид хүчтэй байв уу?

 

-Өрсөлдөгчид их хүчтэй байлаа. Би тэмцээний 85 кг-ын жинд оролцож, хүрэл медаль хүртсэн.

 

-Медалийн өнгөө хувиргах боломж хэр байсан бол?

 

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд илүү амжилттай оролцох боломж байсан ч техникийн алдаа гаргаад бүтэлгүйтсэн. Түүнээс биш медалийн өнгөө хувиргах бүрэн боломжтой байсан.

 

-Одоо ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байна вэ?

 

-Чех улсад ирэх наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 6-ныг хүртэл үргэлжлэх пауэрлифтингийн өсвөр залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор төлөвлөж байна.

 

-Спортын олон төрлөөс чухам яагаад пауэрлифтингийг сонгон хичээллэсэн юм бэ?

 

-Спортын төрөл бүр өөрийн гэсэн онцлогтой. Пауэрлифтинг бол тэсвэр хатуужлын спорт. Би өмнө нь тэвчээргүй, шантрамтгай хүүхэд байсан. Тэгээд л тэвчээр хатуужилтай болохын тулд энэ спортоор хичээллэсэн юм.

 

С.ЦЭРЭНДЭЖИД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ор (125.185.70.150)

    2015-06-04

    монголоороо хүндийн өргөлт гээд хэлчихэж болдгүй л юм байх даа