ФИФА-гийн ерөнхий нарийн бичгийг авлигын хэрэгт сэжиглэжээ

 

Олон улсын хөлбөмбөгийн холбоон дахь авлигын хэргийг шалгаж буй мөрдөгчид тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Жером Вальке авлигын хэрэгтэй холбоотой эсэхийг шалгаж эхэлжээ. Учир нь мөрдөгчид ФИФА-гийн тэргүүн Ж.Блаттерын“баруун гар” гэж үздэг түүнийг 2008 онд авлигын хэргийн гол сэжигтнүүдийн нэг болох Жэк Уорнерт 10 сая ам.доллар шилжүүлснийг тогтоосон байна. ФИФА-гийн дээд удирдлагуудын нэг авлигын хэргээр баривчлагдсан Жэк Уорнерт шилжүүлж байсан тухай барууны хэвлэлүүд өмнө нь мэдээлж байсан. Гэтэл тэр хүн нь ерөнхий нарийн бичгийн дарга Жером Вальке байснаас гадна авлигын шинжтэй нь тогтоогдвол гэмт хэргийн сүлжээ Ж.Блаттерт их ойр гэдэг нь батлагдана гэдгийг АНУ-ын “Нью-Йорк таймс” сонинд өгүүлжээ. Харин Ж.Блаттер “Тэр хүн би биш гэдэг нь тодорхой. Надад арван сая ам.доллар байхгүй” хэмээн өмнө нь мэдэгдэж байсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)