Шагайн харвааны УАШТ эхэллээ

Шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн Төв цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр эхэллээ. Тэмцээн ганцаарчилсан болон багийн гэсэн хоёр төрлөөр болж буй. Эхний өдөр ганцаарчилсан харваа болов. Харин ирэх энэ амралтын өдрүүдэд багийн харваа болох юм байна. Багийн харвааны төрөлд хот, хөдөөгийн нийт 80 орчим багийн тамирчид цэц мэргэнээ сорих аж. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс үлэмж дархан, дархан, гарамгай мэргэн, улсын мэргэн, дэд мэргэн төрөн гардаг юм. 2014 онд шагайн харвааг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэснээс хойш түүнийг өвлөж авах гэсэн хүсэлтэй өсвөрийн залуу харваачид нэмэгдсээр байгааг Монголын шагайн харвааны холбооноос онцолсон. Энэ соёлын өвийг тээж яваа 18 мянган харваачид байдаг бөгөөд Шагайн харвааны холбоо дүрмэндээ өөрчлөлт оруулснаас хойш шинэ залуу тамирчдын тоо нэмэгдсэн байна.

 

Б.БОЛОРТУЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)