Америкийн баг дэлхийн аварга Германчуудыг талбайд нь буулган авлаа
- 2015-06-12
- Спорт
- 0

Дэлхийн 4 удаагийн аварга Германы хөлбөмбөгийн шигшээ баг өнгөрсөн шөнө АНУ-ын багтай нөхөрсөг тоглолт хийлээ. 2 баг хамгийн сүүлд өнгөрсөн оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэг хэсэгт багтан тоглоход Германчууд 1-0-ээр хожиж байсан юм.
Германы Кёлн хотын Рэйн Энэржи цэнгэлдэхэд 2014 оны дэлхийн аварга Германы шигшээ баг АНУ-ын багтай нөхөрсөг тоглолтыг хийлээ. Германы багийн дасгалжуулагч Иоахим Лёв энэ тоглолтонд ихэнх шилдэг тоглогчдоо илгээсэн. Улмаар тоглолтын 12 дахЬ минутанд Патрик Херманы дамжуулалтаар Марио Гөцэ тооны харьцааг 1-0 болгож, талбайн эзэд тэргүүллийг авчээ. 2 баг сүүлийн 3 жил 3 дахь удаагаа тоглосон энэ байсан бөгөөд 2013 онд Америкчүүд 4-3аар, харин өнгөрсөн жил Германчууд дэлхийн аваргын тэмцээнд өөрсдийн хуучин дасгалжуулагч Юрген Клинсманы багийг 1-0ээр буулган авч байсан билээ. Тэгвэл эхний хагас дуусахаас 4 минутын өмнө Нэгдсэн улсын баг тооны харцааг тэнцүүллээ. Багийн ахлагч Майкл Брэдлигийн дамжуулалтаар Нью-Иорк сити багийн хагас хамгаалагч Миккэл Дискэрүд гоёмсог гоолыг оруулжээ. Эхний хагас ийнхүү 1-1-ээр өндөрлөсөн бол 2-р хагаст Лукас Подолски болон Ювентүсийн шинэ цэрэг Сами Хэдира тэргүүтэй тоглогчид солилцоогоор талбайд гарсан юм. Гэхдээ дэлхийн аваргууд хараахан гоол оруулж чадсангүй. Харин тоглолтын 88 дахь минутанд Америкийн багийн Боби Вүүд гоолдож энэ тоглолтонд Америкчүүд өрсөлдөгчөө 2-1-ийн харцаатай талбай дээр нь буулган авчээ. Хожигдол хүлээсэн Германы баг ердөө 3 хоногийн дараа Европын аваргын урьдчилсан шатны хэсгийн тоглолтоо Гибралтарын багтай хийх хуваарьтай байна. Тэгвэл тоглолтын дараа 2 багийн дасгалжуулагчид хэвлэлийн хуралд оролцож, сэтгэгдлээ хуваалцжээ.
ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ
Эх сурвалж: Ssport.mn

Сэтгэгдэл (0)