“Залуучууд мастер кросс”-т Ж.Саруултөгс тэргүүлжээ
- 2015-06-16
- Спорт
- 0

Монгол Улсад авто тээврийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн нэрэмжит Автомашины бартаат замын залуучуудын улсын аварга шалгаруулах уралдаан боллоо. Монголын Авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, Монголын автомашин, мотоциклийн спортын холбоо хамтран зохион байгуулсан “Залуучууд мастер кросс-2015” уралдаанд 47 та- мирчин оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсноос “Акума” компанийн тамирчин Ж.Саруултөгс тэргүүлж, Д.Наранбаатар, Р.Мөнхтогтох нар удаахь байрт, Д.Золзаяа тусгай байрт шалгарчээ.
Х.ЭРДЭНЭ

Сэтгэгдэл (0)