Д.Номин-Эрдэнэ “Ariston Open 2015” тэмцээнд тэргүүлэв

Эмэгтэй шатарчдын олон улсын их мастер Д.Номин-Эрдэнэ “Ariston Open 2015” тэмцээний аваргаар тодорлоо. Румын улсын Сату Маре хотноо энэ сарын 11-14-нд зохион байгуулсан тус тэмцээнд Д.Номин-Эрдэнэ өрсөлдөгчдөө буулган авч түрүүлсэн байна. Д.Номин-Эрдэнэ Унгар улсад амьдарч байгаа бөгөөд энэ оны эхээр их мастер цолны болзлыг хангажээ. Тэрбээр Монголын эмэгтэй шатарчдаас олон улсын их мастер цол хүртсэн дөрөвдэх шатарчин болж байгаа юм. Д.Номин-Эрдэнэ 10 настайдаа Ази тивийн болон дэлхийн аварга цолыг жил дараалан хүртэж байжээ. Мөн 2010 онд Бээжин хотноо болсон Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний охидын 10 насны ангилалд өрсөлдөж, есөн тойргийн тоглолтоос долоон оноо авснаар Ази тивийн аварга болсон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)