Марадонна ФИФА-гийн тэргүүнд нэрээ дэвшүүлнэ

 

Аргентиний хөлбөмбөгчин Диего Марадонна Олон улсын хөлбөмбөгийн холбооны(ФИФА) тэргүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэхээр болсныг Венесуэлийн “Telesur” телевизийн сэтгүүлч Уго Моралес мэдээлжээ. ФИФА-гийн тэргүүний албан тушаалын сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдгээ өмнө нь Францын хөлбөмбөгчин Давид Жинола, Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн холбооны тэргүүн асан Чон Монжун, Иорданы хунтайж Али бин Аль-Хусейн, Оросын ЦСКА-ийн дасгалжуулагч асан бразиль гаралтай Зико, Либерийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн асан Муса Билити нар зарласан билээ. ФИФА-г 1998 оноос хойш тасралтгүй тэргүүлж буй Зепп Блаттерийг тав дахь удаагаа улируулан сонгосон боловч тэрбээр энэ сарын2-ны өдөр огцрохоо мэдэгдсэн юм. Зепп Блаттер ФИФА-гийн ээлжит бус чуулганыг зохион байгуулж, холбооны тэргүүний сонгууль зохион байгуулах хүсэлт тавьсан байна. Ээлжит бус чуулган энэ оны арванхоёрдугаар сараас ирэх оны хоёрдугаар сарын хооронд болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)