Жордан Спайт 2 дахь их дуулгын цомоо хүртлээ
- 2015-06-23
- Спорт
- 0

Өдгөөгөөс 120 жилийн өмнө буюу 1895 онд зохион байгуулагдаж эхэлсэн Гольфийн ертөнцийн ууган тэмцээнүүдийн нэг Америкийн нээлттэй тэмцээний 2015 оны аваргын нэр тодорлоо. 115 удаагийн америкийн нээлттэй тэмцээн Вашингтон хотын Чэмберс Бэй гольфийн талбайд 4 хоног зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээний цомыг Америкийн шилдэг залуу гольфчин Жордан Спайт -5 оноотойгоор хүртсэн байна. Амжилтыг шинэчлэгч нэртэй Жордан Спайтын хувьд энэ улиралд ингэснээр 2 ч их дуулгын цомыг өргөөд байна. Энэ оны 4-р сард явагдсан Мастерсийн аваргад Жордан Спайт -18 оноотойгоор түрүүлсэн байна. Өмнө нь 21 насандаа нэг улиралд 2 их дуулга хүртсэн амжилтыг Их дуулгын 7, PGA-н цувралын 39 түрүүтэй алдарт гольфчин Жин Саразен эзэмшдэг байсан юм. Мөн Америкийн нээлттэй тэмцээний цомыг өргөсөн хамгийн залуу гольфчин боллоо. Түүний өмнө энэ амжилтыг Их дуулгын 13 цомтой гольфчин Бобби Жонес 1923 онд 21 настайдаа түрүүлсэн амжилтаар эзэмшиж байлаа. Тэмцээний сүүлийн тойргийг Мастерийн аваргууд болох Жордан Спайт, Дастин Жонс он, Өмнөд Африкийн Брэнден Грэйс, Австралийн Жейсон Дэй нар -4 оноотойгоор эхлүүлсэн бөгөөд Жордан Спайт 69 цохилтоос -1 оноог авч, цомын эзэн болсон байна. Жордан Спайт цомын эзэн болсноор тэмцээний шагналын сангаас 1,8 сая ам долларын эзэн болсноос гадна дэлхийн чансааг удаалж эхэллээ. Тэмцээний эхний тойргийг шилдэг гольфчин Дастин Жонссон удаалж, Австралийн гольфчин Адам Скотт -3 оноотой 4-р байрт орсон байна. Адам Скотт тэмцээний сүүлийн тойргийн хамгийн шилдэг гольфчин байж, 64 цохилтоос -6 оноог авсан байна. Чансааг тэргүүлэгч Рори Макалрой тэмцээнийг 11-р байраар дуусгасан байна. Цомыг хамгаалагч Герман гольфчин Мартин Каймер болон Алдарт Тайгер вүүдс нар тэмцээнийг 2-р тойргийг дараагаар орхижээ.
Эх сурвалж: Ssport.mn

Сэтгэгдэл (0)