Наадмын сорилго барилдаантай
- 2015-06-24
- Спорт
- 0

Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сорилго улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн уламжлалт барилдаан ирэх ням гаригт болох юм. Тус барилдааныг 2006 оноос эхлэн зохион байгуулж, Дархан аварга А.Сүхбат түрүүлж, улсын арслан Б.Ганбат үзүүрлэж байв. Харин 2007 онд улсын заан Б.Ганбат тус барилдаанд түрүүлж, Н.Ганбаатар үзүүрлэсэн бол тэр жилийнхээ наадамд начин цолыг алгасан харцага цолонд хүрч байв. 2008 онд Ө.Даваабаатар аймгийн арслан цолтой түрүүлэн тэр жилийнхээ наадамд харцага цол хүртэж байсан бол үзүүрлэсэн До.Ганхуяг начин тэр жилийнхээ наадмын түрүү бөхөөр тодорч байсан түүхтэй. 2009 онд улсын начин М.Өхөсбаяр тус барилдаанд үзүүрлэж, тэр жилдээ улсын заан цол хүртсэн зэргээс шалтгаалж тухайн барилдаанаар наадмын өнгийг шинждэг хэмээн бэлгэшээдэг билээ.
Д.БУЛГАН

Сэтгэгдэл (0)