Универсиадад наадамд оролцох баг тамирчдыг үдэх ёслол болно

 

"Универсиад” наадамд Монгол улсыг төлөөлөн спортын 12 төрөлд 144 тамирчин, дасгалжуулагч, албаны 35 хүн оролцоно. Баг тамирчдыг үдэн гаргах, төрийн далбааг гардуулах ёслолын ажиллагаа маргааш зургаадугаар сарын 26-ны өдөр 10.30 цагаас МУИС-ийн 1-р байрны "Дугуй" танхимд болно. Энэ удаагийн наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаанд Монголын багийн тугчаар жүдо бөхийн дэлхийн аварга, МУГТ М.Уранцэцэг оролцох юм. Тус арга хэмжээнд Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч, ОУОСХ-ны ерөнхий санхүүч Д.Баясгалан нар оролцоно.

 

Ssport.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)