Машерано: Финалд хожигдоно гэдэг там
- 2015-07-06
- Спорт
- 0

Өмнөд Америкийн цомын финалд Аргентиний шигшээ баг Чилид пенальтиар хожигдсон. Ингэснээр Хавьер Машераногийн хувьд тус тэмцээний финалд гурав дахиа хожигдож буй анхны хөлбөмбөгч болсон юм. Үүнээс өмнө 31 настай Машерано 2004, 2007 оны Өмнөд Америкийн цомын финалд хожигдсон юм. Тэрбээр сэтгэгдлээсээ хуваалцжээ.
“Финалд хожигдоно гэдэг там. Үнэхээр сэтгэл маш их хөндүүрлэж байна. Шигшээ багийнхаа өмсгөлийг өмсөхдөө би маш их бахархдаг. Бид энэ тэмцээнд сайн тоглож, финалд ч сайн бэлдсэн. Гэвч бидэнд ялалтад хүрэхэд өчүүхэн зүйл л дутлаа. Үүнээс өөр тайлбар олж хэлж чадахгүй байна.
Би багийнхаа хамгийн ахмад тоглогчдын нэг. Харамсалтай нь хожигдлоо хүлээн зөвшөөрөхөөс л өөр арга алга. Бид хөгжөөн дэмжигчдийнхээ хүссэн тэр дүнд хүрч чадсангүй. Чилийн шигшээ их хүчтэй. Гэхдээ бид тэдний тоглолтыг гаргуулахгүй, өөрсдийнхөөрөө тоглож чадсан гэж бодож байна” хэмээн Машерано ярьжээ.

Сэтгэгдэл (0)