Д.Сумъяа “Универсиад”-д аваргаллаа
- 2015-07-08
- Спорт
- 0
Дэлхийн оюутны спортын зуны XXVIII “Универсиад” наадам БНСУ-ын Гвуанжу хотноо үргэлжилж байна. Наадмын жүдо бөхийн төрөлд өрсөлдсөн олон улсын хэмжээний мастер Д.Сумъяа алтан медаль хүртжээ. Манай тамирчин аваргын төлөөх барилдаанд Хорватын Андреа Бекичийг цэвэр ялсан байна. Д.Сумъяа өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод болсон “Чингис хаан Гран при” тэмцээний 57 кг-д аваргалж, алтан медалийн эзэн болсон билээ. Ийнхүү тэрбээр дөрвөн хоногийн дотор олон улсын чанартай хоёр тэмцээнд аваргалж, хос алтан медалийн эзэн болсон байгаа юм. Одоо Д.Сумъяа 2154 оноогоор 57 кг-ын жиндээ дэлхийд тэргүүлж эхэлсэн бөгөөд түүний олимпын оноо 1010 болсон байна.
Б.НОМУУН
Сэтгэгдэл (1)
цэцэг (103.229.122.232)
Сайн байна. Баяр хүргэж амжилт хүсье.