Монголын багийн гурав дахь медалийг М.Уранцэцэг хүртлээ

 

БНСУ-ын Гуанжу хотноо дэлхийн оюутны зуны “Универсиад” XXVIII наадмын дөрөв дэх өдөр жүдо бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртэв. Тэрбээр медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын бөх Яао Шионгийг цэвэр ялж, Монголын багийн гурав дахь, жүдо бөхийн хоёр дахь медалийг багтаа авчирлаа. Энэ өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн60 кг-д Д.Баярмагнай хүрэл медалийн төлөө Бразилийн бөхтэй барилдан цэвэр ялагдсанаар шагналтV байр эзэлжээ. “Light up tomorrow” буюу “Маргаашийг гэрэлтүүлцгээе” уриатай энэхүү наадам Гуанжу хотноо амжилттай үргэлжилж буй энэхүү наадамд148 орны12986 тамирчин өрсөлдөж байгаагаас манай улсын160 тамирчин спортын 12 төрөлд хүч үзэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар40 багц медалийн эзэд тодорсноос 33 орон ямар нэгэн медаль хүртээд байна.Тодруулбал, наадмыг зохион байгуулагч орон 10 алт, найман мөнгө, найман хүрэл, нийт 26 медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Япон, БНХАУ, АНУ, Франц, ОХУ, Итали, Украин, Их Британи, Германы багII-X байрт жагсч байна. Харин манай баг тамирчид нэг алт, хоёр хүрэл медальтайгаар жагсаалтын XVI-II байрт бичигдээд байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)