Архангай аймгийн хээр азарга түрүү магнай боллоо
- 2015-07-11
- Спорт
- 0

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан азарга дөнгөж сая барианд орлоо.
Архангай аймгийн Ихтамир сумын уяач Г.Тэмүүлэнгийн хээр азарга уралдааныг өнгөлсөөр түрүүлж, Монгол Улсын тод манлай уяач Д.Ононгийн бага хээр азарга аман хүзүүдлээ. Айргийн гуравт Монгол Улсын тод манлай уяач Д.Ононгийн янзага хээр, айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатарын халиун азарга, айргийн тавд Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы хээр азарга давхиж наадамчин олноо баясгалаа.

Сэтгэгдэл (2)
(122.201.31.41)
Luiwarin azragashde.hasagdsan baisan shv de.araasn ywuulsan.ganzorig vheechee
zochin (211.206.58.4)
Neleed erliiziin tsus bna