Б.Буяннэмэхийн хээр халзан түрүүллээ
- 2015-07-11
- Спорт
- 0

Тулгаp төрийн 2224, Их Монгол улсын 809, ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан их насны морьд дөнгөж сая барианд орлоо. Газар газрын шандаст хүлэг гараанаас гарснаас Ховд аймгийн Мөст сумын Монгол Улсын Манлай уяач Буднямын Буяннэмэхийн хээр халзан түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн өсгий цагаан зээрд, айргийн гуравт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын шарга, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Дагвадоржийн Цэрэнжигмэдийн хамар цагаан халтар, айргийн тавд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул, уяач А.Батбаатарын саарал морь тус тус хурдалжээ. Бид хэдхэн хоромын дараа түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, фото зургийг толилуулах болно.

Сэтгэгдэл (0)